Skip to main content
СагсClose Cart

“АЛСЫН ХАРАА”

Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн тогтвортой экспортлогч, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй байгууллага байна.

“УРИА ҮГ”

“Монгол малын арьс, ширийг дэлхийд таниулъя!

“ЭРХЭМ ЗОРИЛГО”

Хүний хөгжил, технологийн шинэчлэлээр тэргүүлэгч, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын шилдэг компани байна.

“EZ Leather Craft” ХХК нь арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл  ажиллагаа явуулах зорилгоор 2013 онд байгуулагдсан 100% дотоодын хөрөнгө оруулалт  бүхий аж ахуйн нэгж юм. “Монгол малын арьс, ширийг дэлхийд таниулъя!” уриатай EZ Leather Craft ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн экспортын зах зээлд орж Монгол улсад анх удаа арьсан цүнхний салбарт масс үйлдвэрлэлийн дамжлагыг бий болгов.

Бид Япон, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ дангаар болоод хамтарсан байдлаар  борлуулж ирснээс хамгийн амжилттай нэвтрэлтийг Япон улсын зах зээлд хийсэн юм. 2017-2022 онуудад өндөр шаардлага бүхий Япон улсын хэрэглэгчдийн стандарт, таашаалд нийцсэн чанар, загвар бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж ирсэн нь манай компанийн бахархал юм.

https://www.youtube.com/watch?v=109fomDVXys
EZ LEATHER CRAFT

Монгол малын арьс, ширийг дэлхийд таниулъя!

Ийм сайхан бүтээгдэхүүнийг хийсэн Монгол урчууд та бүхэндээ маш их баярлалаа. Дараа дахин худалдан авалт хийх болно. Сайн бүтээгдэхүүн өгсөнд маш их баярлалаа. Танай компани цаашид илүү сайн хөгжин дэвших болтугай.

ВатанавэЯпон улсын иргэн

Тотэ цүнхээ хүлээн авлаа. Энэ цүнхийг хийсэн гар урчууддаа баярлалаа. Илүү шилдэг мэргэжлийн өндөр түвшинд хүрэхийн тулд хичээгээрэй.

СүмикоЯпон улсын иргэн

Дахин боломж тохиовол худалдан авалт хийх болно оо. Энгийн, бат бөх чанарт нь найдлага тавьж байгаа шүү. Та бүхэнд маш их баярлалаа.

ТакадаЯпон улсын иргэн

Үнэхээр сайхан мэдрэмж төрүүлсэн бүтээгдэхүүн гэж санагдлаа. Чухал хамтрагч минь гэж бодон нандигнан хэрэглэх болно оо.

ТакашиЯпон улсын иргэн

Сайн байна уу? Надаас илүү даун синдромтой хүүд минь энэ цүнхний хөнгөн байгаа нь таалагдсан бололтой. Хүү минь бас Хакухо аваргын фен. Эцэг эх хүүхдүүдээрээ хэрэглэх болноо. Энэ арьсны чанар бол үнэхээр гайхалтай. Монголчууд та бүхний энэ цүнх их гоё юмаа. Үүнийг бид хэрэглэхдээ баяртай байна. Та бүхэн хичээгээрэй.

СузуранЯпон улсын иргэн

Бүтээгдэхүүнээ хүлээн авлаа. Бат бөх, сайн бүтээгдэхүүн тул хурдан хэрэглэмээр санагдсан. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

ТанакаЯпон улсын иргэн