Skip to main content
СагсClose Cart

The World Export Development Forum (WEDF) нь Олон улсын худалдааны төвөөс (ITC) жил бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээ бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буйгаараа онцлог үйл ажиллагаа болж өнгөрсөн юм.  Тус арга хэмжээ нь 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй ба дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнес эрхлэгчдийг цуглуулж B2B уулзалт хийх, тэдгээрийн бизнесээ өргөжүүлэн танилцуулах боломжийг олгоод зогсохгүй жижиг дунд, эмэгтэй, залуу бизнес эрхлэгчдийг нэн ялангуяа дэмжих, тэдгээрийн дуу хоолойг засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөлд хүргэх онцгой арга хэмжээ болж өрнөсөн юм.

 

Тийнхүү тус хуралд И Зэт Лэйдэр крафт ХХК-н зүгээс амжилттай оролцохын сацуу Олон улсын худалдааны төв /International trade center/-н гүйцэтгэх захирал, хатагтай Памела Көүк Хамилтонтой уулзаж бүтээгдэхүүний чанар, хийц ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцсэн бөгөөд ижил чиглэлийн бизнес эрхлэгч гадаад болон дотоодын төлөөлөгчидтэйгөө туршлага солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн томоохон үйл явдлууд болж өнгөрлөө.

One Comment

Leave a Reply